Өрнийн зурхай (2026.11.26)
ХОНЬ: Өөрийн эртнээс хүсэж ирсэн зүйлээ хий. Бүх зүйлд хэт хүчлэхгүй байх нь өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх болно. Та аливаа зүйлийг олон талаас нь харах чадвартай байна. Ухаалаг сэтгэл татам бөгөөд бусдын сэтгэлийг ойлгох чадвартай байснаар өөртөө хадгалж байсан зарим нэг зүйлсийн талаар ил гарган хэлэлцэхэд тохиромжтой нөхцөл үүснэ. Гэхдээ дэмий хоосон зүйл ярьж бусдыг гомдоохоос болгоомжил.
ҮХЭР: Өөрийн бодсон санаагаа бодит ажил болгоход анхаар. Гэхдээ ямар нэгэн чухал шийдвэр гаргах эсвэл өөрт ахадсан үүрэг хариуцлага үүрэхээс зайлсхий. Цаг нь болоогүй байгааг од эрхэс сануулж байна. Таны туршлагаа баяжуулах, үнэнийг танин мэдэх боломж олдож магадгүй. Сайшаал магтаал хүртэхийн тулд ажлын газрын хэн нэгэн ихээхэн чармайлт гаргаж таныг хойш татаж болох юм.
ИХЭР: Өнөөдөр та ямар нэгэн асуудалд санаа зовсноосоо болж стресст орж магадгүй. Зарим үед болгоомжгүй хандлага маш танаас илрэх тул хүлээцтэй бай. Санаандгүй нөхцөл байдал хэцүү мэт санагдавч удахгүй бүгд сайнаар эргэх болно. Уур бухимдал болон сэтгэл санааны хямралаа дотроо хадгалахгүйгээр, ойр дотнын хүнтэйгээ хуваалц. Хайрын харилцаа сайн байвал сэтгэл санаа өөдрөг болно.
МЭЛХИЙ: Од эрхэс танд мөнгө санхүүгээ хадгаламж болон хөрөнгө оруулалтаар өсгөж чадна гэдгийг хэлэх болно. Таны мэргэн ухаан бусдыг гайхшируулах болно. Нэмэлт орлого авчрах шинэ арга замаа сайжруулах тань чухал зорилго болох төдийгүй дараагийн тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Зарим хүмүүс шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд шинэ ажлын байр хайна.
АРСЛАН: Нарийн мэдрэмж, эв дүй их шаардлагатай өдөр байна. Энэ үед бусдын сайн талаас суралцахад илүү анхаар. Буруу зуршилтай таагүй нөлөөтэй хүмүүсээс аль болох хол бай. Бусад хүмүүс цагаа тулахаар таны бус өөрсдийн ашиг сонирхлоо бодно гэдгийг сана. Танд туршлагатай бөгөөд овжин зан байдал шаардлагатай байна. Мөн үлгэр дуурайлал автах нэр хүндтэй хүнээсээ сайн суралцаарай.
ОХИН: Хамтын ажиллагаанаас хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхэд ахиц дэвшил гарна. Найдвартай эх үүсвэрээс орлого олох боломж гарна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт аливаа үргүй зарлагыг бага болгох ур чадвар сайн байна. Цагийг бүтээлч өнгөрүүлэхийг хүсэж байгаа ч хайр сэтгэлийн харилцаанд хязгаарлагдах байдал гарч ирвэл тийм ч сайн биш. Яг одоо өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байх нь чухал.
ЖИНЛҮҮР: Өнөөдөр хийх ажлаа урьдчилан төлөвлөснөөр ажил хэргийн уулзалтуудаа амжилттай болгоно. Та бүхий л ажлаа ул үндэстэй дүгнэх гэж оролдох болно. Ажил ихтэй байх тул гэр бүлийн асуудал үүсэх ч төвөггүй шийдэх боломжтой. Ажил эсвэл хувийн асуудалд өөрийнхөө найдвартай найзаас тусламж гуйхаас бүү нэрэлх. Үр хүүхдүүддээ тавих анхаарлаа та сулруулахгүйгээр бүгдийг зохицуулах хэрэгтэй болно.
ХИЛЭНЦ: Хүлээцтэй байх нь чухал боловч өнөөдөр цаг амархан өнгөрөх болно. Хэдийгээр шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч энерги бага бөгөөд өөртөө итгэлтэй байх нь хязгаарлагдмал болж болзошгүй. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Танд ажилдаа амжилт олох боломжууд гарч ирвэл амрах цаг хугацаа улам багасах болно. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ амьдрал ямар ч асуудалгүй байна гэдэг боломжгүйг санаарай.
НУМ: Энэ өдөр шийдвэр гаргах болон үүрэг хариуцлагаа биелүүлэх гэж их хичээвэл хувийн амьдралын мэдрэмж холдож байгааг мэдэрнэ. Өнөөдөр та бүгдийг өөрөө хийх шаардлагагүй учир найдвартай хүнд зарим зүйлийг даалгаж болно. Бусад хүмүүс түүнийг зохицуулж чадахгүй гэж бодож байгаа бол та андуурч байна. Өөртөө зав гаргасандаа дараа та их баярлах болно. Мөн гэнэтийн урилга ирвэл та оройг зугаатай өнгөрөөх бололтой.
МАТАР: Хэрвээ санхүүгийн асуудал бага зэрэг таагүй байгаа бол арвилан хэмнэх шинэ арга замыг олж, тооцоо сайн хий. Ямарваа нэг шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Таны төлөө санаа зовдог хүмүүсийн сэтгэлийг түгшээхгүйн тулд тэдэнтэй байнга зөвшилцөж байгаарай. Та шинэ зүйлийг сурч мэдэх хүсэлд автах болно. Зарим хүмүүст гадаад оронд суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх болон юм үзэж нүд тайлах завшаан тохионо.
ХУМХ: Өнөөдөр ажил амьдралтай холбоотой маш олон үйл явдал өрнөнө. Бусадтай харилцахдаа та мэдрэмжтэй, арга эвийг олохоос гадна бизнес, ажил мэргэжил болон эрэл хайгуулын ажилд ахиц гарна. Өнөөдөр санхүүгийн байдалд тань гэнэтийн өөрчлөлт гарч, үе үе орлогыг өсгөх ер бусын боломжууд гарч ирнэ. Гэхдээ яарах хэрэггүй. Энэ удаа амьдралын зорилгодоо анхаарлаа хандуул.
ЗАГАС: Эв найртай байж байдлыг бодитоор дүгнэхийн тулд нэмэлт хүчин зүтгэл шаардсан өдөр. Хамт ажилладаг хүн эсвэл түнш чинь асуудлыг тэвчихээ больж танд хандаж болох тул тэвчээртэй сонсоход бэлд. Гэнэтийн таагүй байдалд оруулах эсвэл төлөвлөгөөгөө заавал өөрчлөхөд хүргэх мэдээ хүлээн авах бололтой. Болгоомжгүй үг хэллэг болон архи согтууруулах ундаанаас татгалз. Санаандгүй эрсдэлтэй үйлдлээс зайлсхий.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.