Баавгай ичээндээ ороогүй, суурьшлын бүсэд үзэгдсээр байна

Сүүлийн саруудад суурьшлын бүсэд хүрэн баавгай үзэгдэж хүн, мал руу дайрах асуудал олноор бүртгэгдсэн. Үүнээс үүдэж нэг хүн амиа алдаж, олон малчид эд малаараа хохирсон.
Хүйтний улирал ирж, баавгай ичээндээ ортол анхаарал болгоомжтой байхыг БОАЖЯ-ны сайд зөвлөж байсан ч өнөөдөр буюу (2026.11.24) өдрийн байдлаар баавгай бүрэн ичээндээ ороогүй байна. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань сум, Увс аймгийн Сагил сум, Дорнод аймаг зэрэг бүсүүдэд үзэгдсэн байна. Үүнээс Төв аймгийн Баянчандмань суманд үзэгдсэн баавгайг Байгаль орчны газрын мэргэжилтнүүд, сумын анчид зэрэг 18 хүн 4 тээврийн хэрэгсэл, 2 морьтойгоор ойн бүсэд дрон нисгэж, эрэн хайх, тандалт, самналтын ажлыг 20 км газарт зохион байгуулж хайсан ч олдоогүй байна.
Өдийд баавгай ичээндээ ороогүй байгаа нь хангалттай идэш тэжээл, тарга тэвээрэг авч чадаагүйн шалтгаантай гэдгийг албаны хүмүүс хэллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.