23 сарын өмнө хугацаа нь дууссан Т.Цэрэнбадрал СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэх болов | Түүний жилийн орлого ₮105 сая
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарын бүрэн эрхийн хугацаа 2025 оны 1 дүгээр сарын 31-нд дууссан. УИХ тэднийг улируулан томилох эсвэл шинээр томилох талаар сонсгол хийгээгүй, шийдвэрлээгүй 23 сарын нүүрийг үзжээ. Атал СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөхөд түүний үүргийг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадрал томилогдлоо. Т.Цэрэнбадралын хувьд 2008 оноос СЗХ-нд ажиллаж байна.
Түүний хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: ₮105 сая
- Гэр бүлийн орлого: ₮256 сая
- Нийтийн орон сууц 1: ₮768 сая
- Суудлын жижиг машин Toyota Crown - 1: ₮10 сая
- Үнэт эдлэл: ₮35 сая
- Дотоодын банкны хадгаламж: ₮345 сая
- Гадаад банканд: ₮21 сая
Эргэн сануулахад, Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь С.Бямбацогт өөрийн хүн УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилуулахыг зорьсон ч эхний удаад бүтэлгүйтсэн. Хоёр дахь удаагийн чуулганы санал хураалтаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Одоо С.Бямбацогтод өөрийн хүний томилох, 23 сарын өмнө хугацаа нь дууссан дэд дарга, орон тооны гишүүнийг томилох үлдлээ.
УИХ-ын харьяа долоон байгууллага бий. Тус байгууллагууд дээрх томилгоог С.Бямбацогт, парламентын 126 гишүүн шийддэг гэсэн үг.
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хороо
- Үндэсний аудитын газар.
- Сонгуулийн ерөнхий хороо
- Төрийн албаны зөвлөл
- Хүний эрхийн Үндэсний Комисс
- УИХ-ын Тамгын газар
Томилгоо хийгдмэгц бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.