Найруулагч Ц.Хүсэлбаатар Монгол Улсын гавьяат боллоо
1991-1995 онд Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангид суралцан төгсөж, 1995 оноос найруулагчаар ажиллаж эхэлсэн Ц.Хүсэлбаатар Монгол Улсын гавьяат цолоор шагнагдахаар болжээ.
Тэрбээр театр, дэлгэцийн урлагт олон жил ажиллахдаа уран сайхны кино, жүжиг найруулж, зохиол бичихийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна. Түүний зохиолыг нь бичиж, найруулсан “Бор чоно”, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз”, “Дурлалын сум”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Хиртээгүй сарнай”, "Дайрлага" зэрэг уран бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв.
Найруулагч Ц.Хүсэлбаатар хамгийн сүүлд өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан "Аавдаа хайртай" уран сайхны киногоо өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Тус киногоо өөрийн аав болох Гавьяат жүжигчин Ё.Цогт зориулан бүтээсэн байна.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.