НИЙГЭМ

Үйл явдал: Хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр сургалт болно

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 24-нд болох үйл явдлууд:

  • Дэлхийн даатгалын өдөр тохиож байна

08:30 цагт: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар болон Монголын шатрын холбооны төлөөлөл Төрийн ордны Үндсэн хууль танхимд хэвлэлийн хурал хийнэ. 

09:00 цагт: ХЭҮК-оос энэ сарын 29-ний өдөр Олон улсын эмэгтэй хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын өдрийг угтаж, Хууль сахиулах байгууллагын алба хаагчдад Хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр сургалт “Бишрэлт” зочид  буудалд болно.

09:00 цагт: “Байгаль орчны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл: Хэрэгжүүлсэн ажлын үр дүн, шинэчлэлийн шийдэл, цаашдын чиглэл” хэлэлэцүүлэг “Новотел” зочид буудалд болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button