НИЙГЭМНийгэм мэдээ

Жүжигчин Б.Даваажав: УИХ-ын 126 гишүүнийг 36 болгоё. Улс тунхагласны баяраар талбай дээр гарч үгээ хэлнэ

МУСТА жүжигчин Б.Даваажав өөрийн цахим хуудаснаа энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр Төв талбайд гарч үзэл бодлоо илэрхийлнэ гэж мэдэгджээ. Тэрбээр "Монгол Улсын иргэн Банди овогтой Даваажав миний бие эх орон, газар шороо, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө 2026 оны 11-р сарын 26-нд Улс тунхагласны баяраар морин цагт төв талбайд очиж үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж өнөөгийн нийгэм улс төрийн байдлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ.

Ямар ч ажиллах чадваргүй УИХ-ыг тарааж 126 гишүүнийг 36 болгоно. Эх орон, ард түмнээ гэсэн мэдлэгтэй чадвартай 36 гишүүн байхад болно. "100 ямаанд 60 ухна" гэж дарга олон болох тусмаа улс орныг сүйрүүлж байгааг та бид 30 гаруй жил харлаа" хэмээн бичжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button