НИЙГЭМНийгэм мэдээ
Ш.Энхийн-Од: Монгол Улсыг төлөөлж байгаа учир өөрөөрөө бахархаж тоглоно
"FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers" тэмцээний 2-р шатанд тоглолтууд энэ сарын 26-нд М Банк Аренад болно. Улмаар Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан Ш.Энхийн-Од энэ сарын 21-нд эх орондоо ирсэн. Тэрбээр шигшээ багийн ахлагчаар тэмцээнд оролцох юм.
Видео үзэх бол:
Энэ тухай тэрбээр "Эх орондоо өвөл ирээгүй зургаан жил болсон байна. Улаанбаатарын өвлийг их саналаа. Энэ жилийн шигшээ багийн бүрэлдэхүүн маш сайн, олон талаар тоглох боломжтой гэж харлаа. Сая л шигшээ багийн ахлагч болсноо мэдлээ. Маш их хариуцлага нэр хүндийн хэрэг гэж хүлээж авлаа. Нэг баг болж чадсан баг л ялалт байгуулна.
Монгол Улсын өмсгөлтэй тоглох мэдээж сайхан. Эх орныхоо өмнөөс тоглож байгаа учир өөрөөрөө бахархаж талбай дээр тэмцэх болно" гэлээ.
Б.САНАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.