Ш.Энхийн-Од: Зуны лигт орох хүртэл өөрийн амьдралын 12 жилийг зориулсан
АНУ-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох NBA-ын драфтад Ш.Энхийн-Од нэрээ өгсөн. Улмаар "Орландо Межик" багийн Зуны лигийн багт багтсан. Эх орондоо ирж шигшээ багийн өргөтгөсөн бэлтгэлд хамрагдаад буй түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Коллежид тоглож байхдаа шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж байсан. Хоёр удаагаа шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж байна?
-Дөрвөн жилийн өмнө Коллежид тоглодог байхдаа шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж байсан. Шигшээ багийн тамирчдын ур чадвар дөрвөн жилийн өмнөхөөс сайжирсан санагдлаа.
-Тамирчин хүний хувьд шигшээ багийнхаа төлөө тоглох амбиц байгаа байх. Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан, үндсэн бүрэлдэхүүнд тоглоно гэж ойлгож байна?
-Тамирчин хүний хувьд Монгол Улсынхаа төлөө тоглох чин хүсэл бий. Гэхдээ өөр зорилго, мөрөөдөл байгаа. Одоогоор шигшээ багт тоглох эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа. Орландо Межик багаасаа хариу хүлээж байна. Бусад NBA-ын багуудаас гэрээний санал ирэх магадлалтай байгаа учраас хүлээж байна. Хэрэв гэрээний санал ирэхгүй бол дараагийн боломж болох "G-League"-д гэрээ хийнэ. Цаашид АНУ-д очиж тоглох бодолтой байна.
-Зуны лигт тоглох хүртэл та урт замыг туулсан. Таны болон танай гэр бүлийн цаашлаад Монголчуудын хүсэл байлаа. Энд хүрэхэд саад бэрхшээл олон байв уу?
-Зуны лигт орж нэг алхам урагшилсан. Энэ хүртэл мэдээж амар биш амьдралынхаа нэлээд хугацааг зарцуулсан. Анх 12 настай АНУ-д очиж байсан гэхээр 12 жилийн турш АНУ-ын сагсан бөмбөгийн "гал тогоонд" өрсөлдөж, олон зүйлийг сурсан. Цаашдаа ч өрсөлдөх болно. Аливаа зүйлд цаг хугацаа их шаардана. Мөрөөдсөн бүхэн нь амар биелэхгүй, хүч хөдөлмөр, тэвчээр шаарддаг гэдгийг маш сайн ойлгосон.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.