Гадаад мэдээДЭЛХИЙ

Бенгазид зогсож байсан ОХУ-ын байлдааны хөлөг цохилтод өртөж, живжээ

Ливийн Бенгази хотын боомтод зогсож байсан “Меркурий” нэртэй ОХУ-ын байлдааны хөлөг ням гарагт /2026.11.22/ цохилтод өртсөний улмаас дэлбэрч, живсэн байна. Ливийн зүүн бүсийн засгийн газрын албан тушаалтнууд мэдээлснээр тус хөлөг түлш цэнэглэж, хангамж авах зорилгоор боомт дээр зогсож байжээ. Эх сурвалжууд мэдээлснээр Украин улс хэд хэдэн дрон тус хөлөг рүү илгээсэн байна. “Associated Press” агентлагт Ливийн албан тушаалтнууд хэлэхдээ дронуудын дөрвийг устгасан ч хоёр нь хөлгийг оносон гэжээ.

Хиймэл дагуулаас авсан зурагнууд “Меркурий” хөлөг живсэн нь харагдаж байгаа юм. 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхлэх үед Украин тэнгисийн хүчингүй байсан билээ. Тэр цагаас хойш Украин далайн дрон хөгжүүлж, Хар тэнгис дэх ОХУ-ын флотод ноцтой аюул учруулах болсон. Үүний улмаас ОХУ Хар тэнгисийн флотоо Крымийн Севастополь хотоос Новороссийск руу нүүлгэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button