Жэнсен Хуанг гүйцэтгэх захирлаар эргэн ирснээр Уолл Стритт, алтны ханш, биткойн өслөө
Энэ сарын эхээр “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг Хятадын тагнуул байж магадгүй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэмээх дуулианы улмаас ажлаа хүлээлгэн өгсөн. Сонирхолтой нь АНУ-ын ямар ч тагнуулын алба түүний гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн Алис Хуанг нэртэй эмэгтэйг тагнуулаар ажилласан эсэхийг баталсан дүгнэлт гаргаагүй байсан билээ. Мөн Жэнсенгийн талаарх тайланг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио засаж янзлан, илүү хүч бүхий үг нэмсэн гэдгийг “Wall Street Journal” сонин мэдээлсэн юм.
Тэгвэл “Nvidia” компани даваа гарагт /2026.11.23/ Жэнсенг гүйцэтгэх захирлаар буцааж томилсноо мэдэгджээ. Түүнийг эргэн ирсний дараа Уолл Стрийт, алт, биткойны ханш өсөж, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж нэмэгдэн, ам.долларын ханш чангарсан байна. Тодруулбал “Nvidia” компанийн хувьцаа 36 хүртэлх хувиар өсөж, арилжаа хаагдахад бага зэрэг буурсан ч нийт өсөлт 31 хувь байжээ. Үүнтэй холбогдуулан технологийн компаниуд давамгайлдаг “Nasdaq” индекс 6.5 хувь, “S&P 500” индекс 4.7 хувиар өссөн юм. Жэнсенгийн эргэн эрэлтийн нөлөө АНУ-аас гадна олон улсад ч ажиглагджээ. Жишээлбэл Европын “STOXX 600” индекс 1.8 хувиар өссөн байна.
Ам.долларын ханш мөн чангарчээ. Тодруулбал ам.долларын ханшийг дэлхийн зургаан том валюттай харьцуулдаг ам.долларын индекс 0.45 хувиар өсөж, 104.31 болсон юм. Алтны ханш 2.9 хувиар өсөж унц нь 3,661 ам.долларт хүрсэн юм. Харин биткойны ханш 1 хувиар өсжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.