НИЙГЭМНийгэм мэдээ

Шатахууны үнэ буурсан. Одоо таксины үнэ буух уу

Такси үйлчилгээний үнийн тариф шатахууны хомсдол, үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдсэн. Одоогийн байдлаар такси үйлчилгээнд явдаг жолооч нар нэг километр замыг ₮3,000-3,500 явж буй. Энэ бол дундаж үнэ. Шөнийн цагаар зарим жолооч нар "₮4,000-5,000 нэхдэг" тухай иргэд цахимд орчин бичих болов. 

Тэгвэл энэ сарын 19-ний өдрөөс эхлэн АИ-92 автобензиний үнийг литр тутамд ₮150, Евро стандартын шатахуун литр тутамдаа ₮1,000 буурсан. Улмаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудад энгийн АИ-92 шатахууны үнэ 3,440–3,500 төгрөг, Евро-5 стандартын шатахууны үнэ 4,500–4,600 төгрөг болсон.

Харин шатахууны үнэтэй холбоотойгоор нэмэгдсэн такси үйлчилгээний үнэ буугаагүй хэвээр байна. Улаанбаатар хотын автозамаас такси барина гэдэг амаргүй. Тэр тусмаа "оргил ачааллын үеэр буюу 18:00-20:00 цагийн хооронд замын ачаалал ихсэж нийтийн тээвэр нь буудал дээрээ ирэхгүй удаж, такси зогсох нь тун бэрх" тухай иргэд ярьж байгаа юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button