НИЙГЭМ

Өрнийн зурхай (2026.11.24)

ХОНЬ: Өнөөдөр чухал төсөл дээр гарсан саатал таны ур ухааныг сориход хүргэнэ. Таны чөлөөт сэтгэлгээ асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл болж чадна. Хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлага таны хувьд тэсвэр тэвчээрийн сорилт болох боловч энэ нь илүү идэвхжүүлэх учраас үүнд дуртай байх болно. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал найз нөхөд янз бүрийн арга зам зааж өгөх бөгөөд, энэ нь та бүхэнд хангалттай тус болно.

ҮХЭР: Танд итгэл төрүүлэх үйл явдал болох шинжтэй. Бусадтай хамтран ажиллавал цагийг тааламжтай өнгөрөөнө. Эргэн тойрны хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Ургуулан бодох чадвар таны заль мэх, овсгоо самбааг нэмж энэ өдөр нэлээд ашигтай наймаа хийж чадна. Хэрэв санаа сэтгэлийг тань зовоож байгаа асуудал байвал нуухаасаа илүүтэйгээр ил гаргах нь шийдэх хамгийн зөв арга мөн.

ИХЭР: Өнөөдөр олон үйл явдал болж бусадтай гэрээ хэлэлцээр хийнэ. Мөнгөний асуудал анхаарлаа хандуулахыг шаардана. Танд уран сэтгэмж, зөгнөлөөс урган гарсан ямар нэгэн зүйлийг бүтээх чадвар байдаг. Амжилтад хүргэх урам зоригоо бүү алд. Эргэн тойрныхоо хүмүүсийн бодол санаа, зөвлөгөөг үл тоомсорлох хэрэггүй.

МЭЛХИЙ: Өнөөдөр бодит боломжид найдвар тавих хэрэгтэй. Сэрэмжтэй байхгүй бол ашиглаж амжаагүй боломж сэтгэлийг чинь хямраана. Хов живээс хол байж, хэрэв танд хэн нэгний нууц хадгалагдаж байгаа бол түүнийг нь сайн хадгалах хэрэгтэй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо хяналттай байхыг хичээ. Ганц бие хүмүүс хүчтэй сэтгэл хөдлөлтэй тохиолдож, сэтгэлийн уяа алдуурч мэднэ.

АРСЛАН: Энэ өдөр болох албан арга хэмжээн дээр та олны анхаарлын төвд байна. Өөрийн ажилладаг салбартаа шилдэг байхын тулд бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй болно. Таны чөлөөт үзэл, ер бусын ур чадвар тодрон гарвал эргэн тойрны бүх хүмүүс хүлээн зөвшөөрнө. Харин өөртөө хэт эрдсэн шийдвэр таныг хожим эрсдэлд оруулна гэдгийг санаарай. Олны хэл амнаас аль болох хол байхыг хичээ.

ОХИН: Ихэнх хүмүүс боломжийн эрч хүчтэй байна. Хэд хэдэн бизнесийн гэрээ хэлэлцээр амжилттай явагдах магадлал өндөр байна. Бусадтай харилцахдаа аль болох дулаан уур амьсгалыг бүрдүүл. Таны мөнхийн өрсөлдөгч нар ч биширнэ. Та санасан зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд бат бэх байр суурьтай байх нь чухал. Гэхдээ өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалах нь мухардалд хүргэж болзошгүй бас бодолцоорой.

ЖИНЛҮҮР: Өнөөдөр бизнес эрхлэгч нар амжилттай ажиллан, орлогоо нэмэгдүүлнэ. Хөдөлмөрч чанар тань гэрэлтэх тул өөртөө таалагддаг ашиг орлогыг тань нэмэгдүүлэх санаагаа чөлөөтэйгөөр хэрэгжүүлж эхэл. Ажил хэрэгт бүтээлч хандаж сайн төвлөрснөөр, бодож байснаар үйл ажиллагаа явагдана. Ирж буй чухал мэдээллийг шалга. Хуурамч чиг хандлага их байх тул хүмүүст худлаа ярьж, буруугаар ойлголцохоос сэргийл. Өө сэв бүрийг нээн илрүүлэхийг хичээ. Нийгмийн сайн сайхантай холбоотой, тодорхой хэмжээний хандив өгөх хүсэлт танд ирнэ. Ямар ч хэлбэрийн байсан зардал гаргах бол сайн судал.

ХИЛЭНЦ: Өмнөх хуучны асуудлуудаа түр хойш нь тавьж, одоогийн амьдралаа цэгцлэх, эргэн тойронд хуримталсан үүрэг даалгавраа гүйцэтгэх зэрэгт тохирох өдөр. Өнөөдөр шударга занг чухалчилж үздэг хүмүүс итгэлээ алдалгүй хичээн чармай. Өөрийн байгаа орчиндоо эвтэй найртай, аз жаргалтай мөчийг бүтээхэд төвлөр. Бусадтай нөхөрсөг харилцааг тогтоох амархан байхын зэрэгцээ хэн нэгэнтэй харьцуулагдаж магадгүй. Өөрийн сэтгэлийг ил тодоор илэрхийлэхээс бүү цааргал.

НУМ: Ажлын нөхцөл байдал таатай байна. Сэтгэл дундуур байдал алга болсноор ашигтай нөхцөл үүснэ. Энэ боломжийг бүү алд. Зарим хүмүүс сэтгэлээ хөдлөлтэй байх бөгөөд ажил дээрээ анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй болно. Зугаа цэнгэл хүсэх боловч сайн бодох хэрэгтэй. Дараа нь харамсаж мэднэ. Ашигтай ажил хэргийн санал амьдралыг тань бүхэлд нь өөрчлөх боломжтой байна.

МАТАР: Ажил хэргийн ирээдүй сайн байх тул нийгэм болон найз нөхдийн дунд эзлэх нэр хүнд ихсэх болно. Энэ үед шинэ харилцаа холбоо үүсэх магадлал мөн ихсэж байна. Та бусдад хэт өндөр шаардлагатай байх нь шүүмжлэлд өртүүлэх болно. Юу ч болсон гол ажлаа бүтээж чадахгүй байгаа бол өөрөө өөртөө бүү бууж өг.

ХУМХ: Шинэ ажил эхлүүлж буй хүмүүст найз нөхдийн сүлжээ давуу тал болно. Ажил хэргийн хамтрагчийнхаа зөвлөгөөнд ухаалаг хандаарай. Өөрийн үзэл бодлоо бусдад тулгавал буруу сэтгэгдэл төрүүлж мэднэ. Хэрэгцээтэй эд зүйлээ бэлдэхээр дэлгүүр хэсэх нь сайхан таашаал өгөх бөгөөд ховор зүйл хайж байгаа бол олох магадлалтай байна. Харин төлөвлөсөн зардлаа хэтрүүлж магадгүй тул зарцуулах мөнгөө сайн тооцохыг зөвлөж байна.

ЗАГАС: Бүх зүйлд санаа зовдог зангаа хаях хэрэгтэй. Энэ зан заримдаа алдаа хийхгүй байх боломж өгдөг ч нөгөө талаар сэтгэл хөдлөлд автах, дарамтад оруулах зэрэг сөрөг талтай. Боломж бүрийг бүү алд. Өөрийн боломж бололцоогоороо сайн дураараа ажилд оролц. Ухамсаргүй зорилго, тэмүүллээ ойлгож засвал харилцаандаа ашигтай өөрчлөлт хийхэд тусална.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button