Тодруулга: БЗД-ийн 17-р хороонд илэрсэн мөнгөн усыг хаанаас гарсныг тагнуул эцэслэнэ
Энэ сарын 18-нд "Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р худгаас авсан ундны уснаас мөнгөн ус илэрсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Үйл явдлыг эргэн санавал, тус хорооны хоёр айлын хоол хийх гэж байсан тогоотой усны ёроолд нь мөнгөн ус тунасан байжээ. Улмаар дуудлага энэ тухай цагдаа байгууллагад дуудлага өгсөн аж.
Дуудлагын дагуу ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар болон Онцгой байдлын газар хамтарсан шалгалт явуулж тухайн айлын савтай уснаас 5-8 гр мөнгөн ус ялган авч Гамшиг судлалын хүрээлэнгийн химийн лабораторид өгөн, шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариуны талаар тодруулахад холбогдох газраас нь "Урьдчилсан байдлаар мөнгөн ус болох нь тогтоогдсон. Ахин нарийн шинжилгээг хийнэ" гэсэн юм.
Энэ асуудлаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад "төвийн шугамд холбогдсон худгаас мөнгөн ус илрэх ямар ч боломжгүй. Тус 21-р худаг нь төвлөрсөн цэвэр усны шугамд холбогдсон тул олон давхар ус цэвэршүүлэх шүүлтүүрээр дамждаг. Хэрэв худгаас мөнгөн ус гарсан бол тухайн хорооны 1,000 орчим өрх хордох байсан. Одоогоор худгийг хаасан байгаа.
Урьдчилсан шинжилгээгээр тус хоёр айлаас авсан ус мөнгөн ус болох нь тогтоогдсон. Гэхдээ хаанаас, хэн ямар зорилгоор мөнгөн ус авчирсныг Тагнуулыг байгууллага шалгаж тогтооно. Тухайн айлын усны картыг шалгахад хамгийн сүүлд Яармаг орчмын Ус түгээх цэгээс ус авсан байсан. Ямар шалтгаанаар "төвийн шугамд холбогдсон худгаас мөнгөн ус илэрсэн" гэснийг нь Тагнуул тогтооно" гэв.
Хэргийн талаар ТЕГ-аас тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. "Мөнгөн усанд хордож эмнэлэгт хүргэгдсэн" гэх хоёр жирэмсэн эх ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй. Тэдний биеийн байдлын талаар тодруулахад "Жирэмсэн хоёр эхэд шинжилгээ хийхэд мөнгөн усны бус, харин угаарын хийн хордлого байсан нь тогтоогдсон....
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.