НИЙГЭМ

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар хүйтэрч халтиргаа, гулгаа нэмэгдэнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  26-27-нд Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна. 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-3.0 цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 7-10 градусаар хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -16...-18 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -15...-17 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button