Гадаад мэдээДЭЛХИЙ

Аргентин Төв банкаа Засгийн газартаа зориулж мөнгө хэвлэхийг хоригложээ

Аргентин улсын Конгресс пүрэв гарагт /2026.11.26/ санал хурааж, Төв банкаа Засгийн газрын өрийг төлөхийн тулд мөнгө хэвлэхийг хориглосон байна. Ингэснээр Ерөнхийлөгч Хавьер Милей асар өндөр инлфляцтай тэмцэхээр хэрэгжүүлэх гол бодлогуудын нэг хууль тусгагдав.

Тодруулбал Конгрессын Төлөөлөгчдийн танхим 141:0 харьцаатай шинэ хуулийг баталжээ. Харин 99 гишүүн түдгэлзсэн байна. Шинэ дүрэмд Төв банкны үндсэн болон гол зорилго нь песогийн үнэ цэнийг хадгалах гэж зааж өгчээ. Хууль тогтоогч нар санал хураахаас өмнө нийтлэгдсэн эдийн засгийн тоо баримт Аргентин эдийн засгийн уналт руу орсон байж магадгүйг харуулсан байна.       

Аргентины Засгийн газар татвараар цуглуулсан орлогоосоо их мөнгө төсөвт зарцуулж, алдагдалтай ажилласныхаа улмаас Төв банкаараа песо хэвлүүлдэг байсан юм. Энэ байдлаар олон арван жил явсны үр дүнд Аргентинд хайперинфляц үүссэн билээ. Хуулийг баталсны дараа Аргентины Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл хийхдээ “Энэ хууль нь 91 жилийн турш үргэлжилсэн дээрэм тонуул, өмч хөрөнгө хураалт, хариуцлага хүлээлгүй үлдэх байдал, институцийн ялзралд цэг тавьж байна” гэсэн юм.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button