СпортСПОРТ

Шинэхэн гавьяат 21 оноо авч "гангарлаа"

"FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers”тэмцээний 2-р шатанд Монгол Улсын шигшээ баг өчигдөр Индонез улсын багтай тоглож 72-64 онооны харьцаатайгаар буулган авсан. Тус тоглолтод 24 настай "шинэхэн" гавьяат, шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од 21 оноо авч багаа тэргүүллээ. Тэрбээр 10 самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт өгч 16 довтолгооноос наймыг нь амжилттай болгож гавьяатын тэмдгээ мялаалаа.

Өнөөдөр Монгол Улсын шигшээ баг Хятадын Хонконгийн багтай 19:00 цагаас "М Банк" аренад тоглоно. Хонконгийн баг эхний шатанд нэг ч хожигдоогүй яваа хүчирхэг баг. Энэ хэсэгт нийт зургаан улс байгаа бөгөөд дөрвөн баг нь дараагийн шатанд шалгарна.

Монгол Улсын шигшээ баг нийт гурван тоглолт хийх бөгөөд хоёр хожил авч байж дараагийн шатанд шалгарах боломж бүрдэнэ. Шигшээ баг гурав дахь тоглолтоо энэ сарын 29-нд 19:00 цагаас Малайз улсын багтай хийнэ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button