УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Би Бодийн $110 саяын сонсголд гэрчээр оролцоно

Тэрээр өөрийн цахим хуудсандаа Н.Номтойбаярт хандаж ийн бичжээ.

Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа!

Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна. Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа. Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна. Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!

Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно.

Тэр ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна. Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай.

1. Гашуун сухайтыг Бодь Интернэйшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих!. Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй.

2. 2019 оны есдүгээр сарын 09 ны өдрийн Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ТУЗ-ын хурлын 19-р тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерөн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих! Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авсаныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…

3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт финаншлийн дансыг нь 2022.12.18 ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм. Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ.

Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож үнэн зөв мэдээллийг баримттай, нотлогоотой ярихаа үүгээр илэрхийлж байна. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ гэжээ.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button