"OpenAI" компани "Apple"-ийг худалдааны нууцыг нь хууль бусаар олж авсан гэж шүүхэд өгчээ
Баасан гарагт “OpenAI” компани “Apple”-ийг сөрж шүүхэд өгчээ. Тодруулбал “OpenAI” “Apple”-ийг худалдааны нууцыг нь хууль бусаар олж авсан гэж буруутгасан байна. Үүнээс өмнө “Apple” компани “OpenAI”-г технологийг нь олж авах зорилгоор ажилтнуудыг нь өөртөө татсан гэж үзэн шүүхэд өгчээ.
“OpenAI”-ийн нэхэмжлэл дээр бичсэнээр болж “Apple”-д ажилладаг байсан нэгэн хүн “OpenAI”-д зургаан сар ажиллаад гарчээ. Үүний дараа “Apple” тэр хүнийг буцааж ажилд авсан байна. Тэр хүн “OpenAI”-д ажиллах хугацаандаа шинээр бүтээж буй нэгэн төхөөрөмжийн талаар нарийн мэдээлэл болон ирээдүйн техник хангамжийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн төлөвлөгөөтэй танилцах боломжтой байсан аж. Нэхэмжлэлд мөн “Цаг хугацааны хувьд авч үзвэл, тэр хүн ‘OpenAI’-д анхнаасаа ажилд орох болсон шалтгаан нь эдгээр баримт бичгийг хулгайлах явдал байсан бололтой” гэж бичжээ
Харин “Apple” тэр хүнийг дахин ажилд авахдаа “OpenAI”-ийн нууц мэдээлэлд нэвтрэх зорилго агуулаагүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.