АНУ-ын Агаарын цэргийн хүчний үүлэн тооцооллын гол платформыг хакджээ
АНУ-ын Агаарын цэргийн хүчний үүлэн тооцооллын гол платформд хакерууд нэвтэрчээ. Энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлснээр, “Cloud One” нэртэй тус системийг шинэчлэх үеэр хакерууд нэвтэрснийг илрүүлсэн байна. Уг явдлын улмаас платформын үйл ажиллагаа доголдож, зарим үйлчилгээ тасалджээ.
2017 онд ашиглалтад орсон “Cloud One” платформыг АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээллийн технологийн бүх хэрэгцээг нэг дороос хангах зорилгоор хөгжүүлжээ. Тус платформ “Microsoft”, “Amazon”, “Oracle” болон “Alphabet” гэсэн дөрвөн компанийн үүлэн тооцооллын нөөцийг нэгтгэж, алба хаагчдын мэдээлэл, цалин, логистик, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг олон арван систем, программын ажиллагааг хангадаг байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.