Салхи хаашаа үүл тийшээ
“Бодь”-ийн “цүнхтэй мөнгө”-ний асуудалд нэр холбогдсон улстөрчид эхнээсээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайллыг “биширсэндээ” ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр бас ажлаа өгөхөөр боллоо. Гэхдээ энэ ч нэг их магтан сайшаах үйл явдал биш л дээ. Угаас түүнийг Засгийн газраас явуулах яриа сөхөгдөөд байсан цагт хүслээрээ ийн явж байна гэх бол дүрдээ орсных байх.
Өчигдөрхөн гүтгэлгийг тоодоггүй, хэнийг ч цагдаад өгдөггүйгээрээ гайхуулан ярьж байсан хүн өнөөдөр нэр төрөө сэргээлгэхээр сэтгэл шулуудсан гэх нь “ахын даалгавар” шиг сонсогдож байна. Албан тушаалаа өглөө гэдэг нь МАН-аас явлаа гэсэн үг биш болохоор улс төрийн хаалга нь үргэлж л нээлттэй шүү дээ. Ийн Б.Энхбаярын шийдвэр Монголын улс төрд нэг их гарзтай зүйл биш болохоор “сайтар шалгуулаад” үзнэ биз ээ. Тэрбээр “Хавар Л.Оюун-Эрдэнэ энэ гүтгэлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг авах гэж л тараасан байхгүй юу” гэх нь ч ахиад гүрийж болох л байсных нь илрэл юм.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаад түүний нэрлэснээр “авлигачдын” буюу Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнийн эсрэг тэмцэнэ гэлээ. Ийнхүү монголын улс төрийн “авлигачин” нэр зүүгсэд гар гараасаа хөтлөлцөж байгаад гудамжинд гарч “зодолдоно” гэв ээ.
М.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.