Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Сүхбаатарын талбайгаас ёслол төгөлдөр үдэн гаргалаа

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийг өнөөдөр Сүхбаатарын талбайгаас төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээтэйгээр үдэн гаргалаа.
Түүнийг үдэн гаргах ёслолд төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцжээ.
Ёслолын үеэр Монгол төрийн Хүндэт харуул жагсаж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг хүндэтгэн үдэв. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл ёслолын ажиллагаанд оролцож, төрийн тэргүүний албыг хүлээлгэн өгч буй үйл явдалд хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албанаас чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг төрийн төлөөлөл, гадаадын дипломат корпус болон иргэдийн оролцоотойгоор Сүхбаатарын талбайгаас үдэн мордууллаа.
Б.Гэгээ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.