Улс төрийн мэдээ
С.Бямбацогтын зорилго биелж, СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө
Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь С.Бямбацогт өөрийн хүн УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилуулахыг зорьсон ч УИХ дэмжээгүй.
Улмаар ЭЗБХ-оор энэ лхагва гарагт дахин хэлэлцэж, чөлөөлөхийг дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх буюу 57.7 хувь нь чөлөөлөхийг дэмжлээ.
УИХ-ын харьяа долоон байгууллага бий. Тус байгууллагууд дээрх томилгоог С.Бямбацогт, парламентын 126 гишүүн шийддэг гэсэн үг.
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хороо
- Үндэсний аудитын газар.
- Сонгуулийн ерөнхий хороо
- Төрийн албаны зөвлөл
- Хүний эрхийн Үндэсний Комисс
- УИХ-ын Тамгын газар
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.