Монголын алхагчид найман улсын олон улсын фестивальд оролцож, амжилтаа ахиуллаа

Монголын явган алхалтын холбооны гишүүд 2026 оны намрын олон улсын алхалтын улиралд найман улсын фестивальд эх орноо төлөөлөн оролцож, олон улсын цол, шагналын амжилтаа ахиулжээ.
Тодруулбал, Монголын явган алхалтын холбоо, аймаг, орон нутгийн салбар байгууллага болон алхалтын клубүүдийн гишүүд Австри, Герман, Канад, АНУ, БНСУ, Япон, Тайвань, Индонез улсын олон улсын явган алхалтын фестивальд давхардсан тоогоор 170 гаруй оролцоо бүртгүүлсэн байна. Жил бүрийн ес, аравдугаар сард Европын орнуудад олон улсын алхалтын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг бол арав, арваннэгдүгээр сард Ази, Номхон далайн бүсийн фестивалиуд идэвхждэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Монголын алхагчид тус бүсийн фестивалиудад идэвхтэй оролцож, олон улсын стандартад нийцсэн алхалтын зам, маршрутуудыг амжилттай туулжээ. Ингэснээр оролцогчид алхалтын оролцоогоо баталгаажуулахаас гадна олон улсын цол, шагналын болзлоо ахиулж, Ази, Номхон далайн алхагч цолтнууд шинээр төрөн гарсан байна. Мөн багийн амжилтаараа Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд өргөжээ.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.