
“FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Ulaanbaatar Amazons” баг оролцохоор болсон. Тус багийн бүрэлдэхүүнд МУГТ Б.Ариун-Цэцэг, О.Хулан, импорт тоглогчид болох Thao My Truong, Amari Robinson нар багтсан.
Энэ сарын 12-14 өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээний хэсгийн эхний тоглолтоо манай улсын баг 13-нд хийх хуваарьтай байсан. Улмаар Испани улсын “Madrid” багийн эсрэг хийж 18-21 онооны харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6-р сарын 27-28 өдрүүдэд“FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн зохион байгуулагдана. Тухайн “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээнд 8 улсын 12 баг өрсөлдөх юм.
Б.АЗЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.