Спортын гэр бүлийн өвөө, охин хоёр тив дэлхийн наадамд Монгол Улсын тугч боллоо
Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг элсний наадам БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод болж байна. Элсний наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1,790 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч БНХАУ-ын баг 170 тамирчинтай оролцох бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк 77 тамирчин хүч сорих юм.
Харин манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцох бөгөөд Монгол Улсын багийн тугчаар волейболын спортын мастер Г.Хандсүрэн, гандболын тамирчин Г.Лхагвацэнд нар сонгогдсон. Г.Хандсүрэн нь дархан аварга Х.Баянмөнхийн ач охин юм. Дархан аварга Х.Баянмөнх одоогоос 58 жилийн өмнө буюу 1968 онд Меxикогийн олимпын наадамд Монгол Улсын тугчаар оролцож байсан юм. Ингэснээр спортын гэр бүлийн өвөө, ач оxин нар тив, дэлxийн наадмуудын нээлтэд Монголын тугчаар оролцсон түүx бүтээлээ.
Анх 2008 онд Индонезийн Бали аралд болж байсан тус наадамд 2010 онд Оманы Мускат, 2012 онд БНХАУ-ын Хайян, 2014 онд Тайландын Пукет, 2016 онд Вьетнамын Да Нанг хотод болж байв. Цар тахлын улмаас 2020 онд зохион байгуулах байсан VI наадмыг хоёр ч удаа хойшлогдсон ч эцэст нь цуцлагдсан юм. Улмаар энэ онд БНХАУ-ын Санья хотод болох тов гарсан билээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гантогтох гарьдын охин Хандсүрэн Солонгосын багт урилгаар тоглож байгаа биз дээ? Аргагүй л их спортын гэр бүл юм
Bayanmonkh avargiin ene ue goyo !