Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээ цувралын тоглолтууд "М Банк" аренад болж үргэлжилж байна. Хагас шигшээ цувралд Хасын хүлэгүүд баг Хаан Шонхоруудыг 3-1 харьцаатайгаар тэргүүлж буй. Тус хоёр багийн цувралын тав дах тоглолт өнөөдөр 16:10 цагаас болно.
Нөгөө талаас олны анхаарлын төвд ороод буй SG Apes болон Сэлэнгэ Бодонс багууд "хож эсвэл гэртээ харь" гэх долоо дахь тоглолт хийхээр болсон. Өчигдөр болсон цувралын зургаа дах тоглолтод 91-90 онооны харьцаатайгаар Бодонс хожил авсан. Улмаар үзэгч бүрийн хүсдэг шийдвэрлэх долоо дах тоглолт маргааш 16:10 цагаас болох юм.
Тус хоёр багийн өрсөлдөөн тун ширүүн болж буй бөгөөд тамирчдаас гадна багийн эзэд хоорондын асуудал өрсөлдөөнийг улам давсалж байгаа. Түүнчлэн хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн өрсөлдөөн "М Банк" аренад шаггүй болж буй. Зургаа дах тоглолтын дараа Бодонс багийн тамирчин О.Тулга " Бидэнд ямар ч дарамт алга. Өрсөлдөгч багт бол дарамт байгаа байх. Манай баг Алунгоо эхийн багцалсан таван сум шиг байж ялалт авч хийж чадаагүй ажлаа хийх болно" хэмээн ярьсан.
Харин SG Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа " Та бүхний хүссэн долоо дах тоглолт гарлаа. Одоо шүүгчид үнэн зөв шүүгээрэй. Казинс дэндүү их юм ярьж байна. Шүүгчдийг доромжилж тэнэг, мангараар нь дуудаад байхад нэг ч техникийн алдаа авсангүй. Манай залуусыг түлхэж, цохиж, зодож байна. Үнэн зөв, шударга шүүгээсэй гэж гуйж байна" гэж бичжээ.
SG Apes баг улирлыг амжилтаар тэргүүлж, холбооны цомын эзэд болсон. Энэ улиралд багийн амжилтаар лигийг тэргүүлсэн. Харин Бодонсын хувьд өмнөх улирлын дутуу амжилтаа гүйцээхээр зэхэж буй. Тиймдээ ч Казинсыг ахин багтаа нэгтгэсэн. Хоёр багт аваргын цом л хэрэгтэй. Түүндээ хүрэхийн тулд тэд маргааш "хож эсвэл гэртээ харь" тоглолтыг хийх юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2луйварчин
Ёстой гоё цуврал болж байна даа
ene togloom bol uneheer gal garah bh daa
7 дахь тоглолт хамгийн сонирхолтой нь шүү
win or go home gedeg chin uneheer daramt shuu
apes bas amar bag bish shuu
1 онооны зөрүүтэй ялалт бол аймар шүү
91 90 gedeg bol yostoi hamgiin gal score
ali ch bag ni avch chadahaar l bn daa
shudarga shuuh heregtei shuu ene bol hamgiin chuhal
Фэнүүдийн уур амьсгал ч гоё байна даа
arena deer yostoi haluun boloh bh daa
Энэ тоглолтыг алдахгүй үзнэ ээ
live uzne ee mash sonirholtoi
setgel zuin togloom l bolno doo
tiin 2 gudlaa juiwarchid baina