НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр 06:00-19:00 цагт дараах байршилд цахилгаан хязгаарлана

Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум, төмөр замын 7-р зөрлөгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл үүсэж, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожиж, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Гэмтлийг яаралтай арилгахгүйгээр трансформаторыг цаашид ашиглах нь дотоод тусгаарлага гэмтэх, богино залгаа үүсэх, улмаар трансформатор бүрэн ажиллагаанаас гарах өндөр эрсдэлтэй байна.

Иймд гэмтлийг яаралтай арилгаж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг цаашид найдвартай, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор 40 МВА чадалтай трансформаторыг тасалж, нөөц трансформатораар солих зайлшгүй шаардлага үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан ЦДҮС ТӨХК-ийн мэргэжлийн бригад 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр тасалж, гэмтлийг бүрэн арилгах болон трансформаторыг нөөц трансформатораар солих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Б.Гэгээ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button