НИЙГЭМНийгэм мэдээ

Т.Ариунзаяа залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ

Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр Узбекистаны Ташкент хотод болж буй тэмцээний аваргын төлөөх барилдаанд Киргизийн тамирчин Золдошева Занарыг сугадаж тонгорох мэхээр цэвэр ялсан юм.

Ингэснээр Т.Ариунзаяа өсвөр үе болон залуучуудын дэлхийн аваргад хоёуланд нь түрүүлсэн Монголын анхны жүдоч боллоо. Мөн 2019 оноос хойш тасраад байсан залуучуудын дэлхийн аваргын алтан медалийн буухиаг үргэлжлүүлэв.

18 настай тэрбээр 2024 онд Перугийн Лима хотод болсон өсвөрийн дэлхийн аваргад түрүүлж байсан бол энэ онд насанд хүрэгчдийн улсын аварга болж, “Айчи-Нагоя” Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

“Ташкент-2026” тэмцээнд 78 орны 574 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд нийт 18 жүдоч хүч сорьж байна. Багийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахлан оролцож буй.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button