УЛС ТӨР

Хууль: Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл С.Бямбацогт бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ. Сонгууль дөрвөн сарын дараа болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үүрэгт ажлаа өгч, хууль хяналтын байгууллагад шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ зургаан сард дуусах байв. Тэгвэл үлдсэн долоон сарын хугацаанд түүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт ургана.

Хуульд, шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг байна. Процессын хувьд,

Ерөнхийлөгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд өргөдлөөр гаргаж, Улсын Их Хурал түүнийг ёсоор болгоно (Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3.1).

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийг бүтнээр хэрэгжүүлнэ. Зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна (Үндсэн хуулийн 37.2, хуулийн 11.4, 11.6).

Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна (Үндсэн хуулийн 37.2, хуулийн 11.8).

Ийм нөхцөлд Улсын Их Хурлын дарга үлдсэн долоон сарын турш ажиллахгүй. Ерөнхийлөгчийн сонгууль гурван сараар наашилж, 2027 оны гуравдугаар сараас өмнө болж таарах нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button