АН түнжин муутай харагддаг ч улс төрийн асуудал дээрээ цул байж чадахаа харууллаа
Ардчилсан нам маш олон үзэл санааны нийлмэл, фракц төвтэй улс төрийн хүчин. 13 сар намын дарга, бүлгийн даргын албаа зэрэг хашсан О.Цогтгэрэл бүлгийн даргынхаа үүрэгт ажлаа Б.Түвшинд хүлээлгэн өгсөн. Угтаа О.Цогтгэрэлийн зүтгүүлсэн хүн нь Х.Тэмүүжин байсан.
Б.Түвшинг Ерөнхийлөгчийн хүн, үзэл санааны хувьд О.Цогтгэрэлтэй нийлэмж муутай байж мэднэ гэгдэж байв. Атал МАН-ын томчуудын их хэмжээний авлигын мөнгөний асуудал, үүнд Ерөнхийлөгч 25 сая долларын агуулгад нэр холбогдсонд АН сөрөг хүчин шиг дуугарлаа. Улс төрийн асуудал дээрээ нэгдэж чаддаг гэдгээ харууллаа.
Тэд "Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд ажлаа өгөөд шалгуулах ёстой. Шаардлага хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө. АН-ын 42 гишүүн бүгд гарын үсэг зурж, хянан шалгах түр хороог байгуулж бүх оффтейк гэрээг нээлттэй, ил тод болгоно. Хяналтын ерөнхий хороо байгуулна" хэмээсэн юм.
Х.Нямбаатарын үлээсэн шүгэл бол АТГ-т "бэлэн" хэрэг, АН-д сөрөг хүчний тоглолтоо хийх сайхан боломж. Одоо энэ эрчээ алдахгүй, илэрхийлсэн байр суурь, шийдлийнхээ өмнө мохохгүй зогсох нь чухал байна. Ингэж чадвал 2027, 2028 оны сонгуулиудад үнэмлэхүй ялж чадна. Эс бөгөөс МАН-д дарагдана, дахин дөрөв, зургаан жил сөрж тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.