Нийгмийн
НӨХӨН СОНГУУЛЬ: Бямба гарагт нэмэлт санал хураалт явуулна
Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрээгүй. Иймд дахин санал хураалт явуулахаар болсон.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд буй юм.
Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.