Н.Наранбаатар: Хууль хяналтын байгууллагад тултал шалгуулна, өөрийгөө
АТГ-аас 2022.12.13 мэдээлэл хийж, нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх 17 хүнийг нэрлэсэн. Нэрлэгдээд буй 17-г намын харьяаллаар нь харвал 10 нь МАН-ынх, 7 нь АН-ынх.
Тэдний дотор УИХ-ын долоон гишүүн бий. Тав нь МАН-ынх, хоёр нь АН-ынх.
Нэрлэгдээд буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өнөөдөр /2022.12.15/-ийн чуулган дээр шалгуулахад бэлэн буйгаа хэллээ.
Тэрбээр "АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулаад 17 нэр зарласан. Тэндээс миний нэрийг зарласан. Ямар шалтгаанаар, юунд холбогдуулж, нэрийг минь зарласныг хэлээгүй байна. Тийм учраас бид ХЗДХ-ын сайд болон АТГ-ын удирдлагуудад асуулга тавих гээд бэлдчихсэн байгаа. Хурлын дундуур хүүргүүлж, асууулгынхаа хариуг албан ёсоор авна.
Хулгайн асуудал яригдаад байгаа ордууд Өмнөговь аймагт байгаа учир намайг хамаатуулж байгаа бололтой. Миний бие 2016-2020 оны хооронд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан. Чуулганыхаа танхимд нэг зүйлийг баттай хэлье. Энэ хулгайн асуудал би оролцоогүй ээ. Итгэж болно. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаас татгалзахгүй. Би дуудсан цагт нь гаргаж өгөх ёстой бүх материалаа гаргаад, тултал нь шалгуулна. Харин бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайчдыг илрүүлж, ил тод болгон хариуцлага тооцуулахын төлөө ард иргэдтэйгээ хамтарч ажиллах болно" хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэг хийгээгүй юм бол юундаа сандраад үхчих гээд бга юм бэ Цаг хугацаа харуулна шдэ Үхлээ юу
bayarlalaa