Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Украин Донбассыг ОХУ-д өгч, оронд нь НАТО-д элсэх саналыг АНУ дэвшүүлсэн

Энэ долоо хоногт АНУ, ОХУ, Украины төлөөлөгч нар АНЭУ-ын нийслэл Дубайд уулзаж, Украины дайныг зогсоох талаар хэлэлцсэн. Тэгвэл АНУ-ын тал Украин Донбассыг ОХУ-д өгч, оронд нь НАТО-д элсэх саналыг уулзалтын үеэр АНУ дэвшүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ. Энэ нь аливаа хэлэлцээрийн үеэр газар нутгийн эзэмшлийн тал дээр буулт хийхийг НАТО-д элсэхтэй холбосон эхний тохиолдол болсон гэж Зеленский хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин НАТО-д элсэх нь Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэж мэдэгдсээр ирсэн. Мөн 2022 оны хоёрдугаар сард Украин руу дайрсан суурь шалтгаануудын нэг гэж Путин хэлдэг. Зеленский газар нутгийн тал дэр буулт хийхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Харин аюулгүй байдлын баталгаа олгож, хүчирхэг зэвсэгт хүчин хөгжүүлэх эрх, сэргээн босголтын хөрөнгө оруулалт олгоно гэж амлавал газар нутгийн тал дээр буулт хийх эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button