НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Мөнхтамир: Урт хугацаандаа энгийн АИ-92 шатахуунаас татгалзах шаардлагатай

Шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах шийдэл, төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгчээ. Үүнтэй холбоотойгоор Шатахууны шуурхай штаб өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-нд хуралдаж, шатахууны нөөц, нийлүүлэлт болон үнийн асуудлыг хэлэлцсэн байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир “Шатахууныг тодорхой хугацаанд нөөцлөх боломж байгаа эсэхийг судалж байна. 2024 онд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахуун хадгалах сав барьж эхэлсэн.

Эдгээр сав одоо ашиглалтад орж байна. Ирэх оны хавар гэхэд бүх сав ашиглалтад орно. 2028 он гэхэд манай улс 300 гаруй мянган шоо метрийн багтаамжтай шатахуун нөөцлөх савтай болж, 3-4 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх боломжтой болно” гэв.

Мөн энгийн АИ-92 шатахууны хэрэглээний талаар энгийн АИ-92 шатахууны хүхрийн агууламж 400 ppm байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна нийслэлийн агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлдэг. Тиймээс урт хугацаандаа энгийн АИ-92 шатахуунаас татгалзаж, илүү чанартай шатахууны хэрэглээнд шилжих шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ одоогоор энгийн АИ-92 шатахууныг хэрэглээнээс шууд хасах боломжгүй гэдгийг онцоллоо.

АИ-92 шатахууныг евро 92 хэмээн зарсан хоёр байгууллага бий. Шинжилгээгээр тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлаг асуудал яригдана.

Түүнчлэн Евро-5 стандартын шатахууны үнийг бууруулах боломжийн талаар хэлэлцсэн ч одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах чиглэлээр боловсруулсан шийдэл, төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button