Улс төрийн мэдээ

Н.Тавинбэх нарт холбогдох 318 сая төгрөгийн авлигын хэргийг баасан гарагт шүүнэ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд баасан гарагт хэлэлцэхээр товлосон байна.

Н.Тавинбэх нь: 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад байдаг албан тушаалтанд нөлөөлж түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулж компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан. “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж 9 сая төгрөгийн санхүүжилт авсан;

2023-2024 онуудад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн бусдад үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосны улмаас компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 11 сая төгрөгийн хохирол учруулсан.

2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Техникийн комисс томилох тухай” тушаал гарган тухайн ажлыг хүлээн авхуулж, өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн. Гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан.

2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа П.Т-г Эрчим хүчний сайдын орон тооны зөвлөхийн албан тушаалд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдоод буй.

Харин Б.Бат-Эрдэнийн хувьд: 2022 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Бусдад удаан жилийн нэмэгдэл хууль зөрчин олгож 14 сая төгрөгийн хохирол учруулсан.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхтэй бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож 24 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурдагджээ.

Р.Дагдан нь: 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Н.Тавинбэх, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож тус компанид 25 сая төгрөгийн хохирол учруулсан.

А.Энхбат нь: 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож 25 сая төгрөгийг олгосон гэмт хэрэгт холбогдон шүүгдэх гэж байна.

Холбогдсон хэрэг, өрнөлийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

А.Энхбат гэж гөлөг чамайг эргэлтээр очиж хооллож ундалнаа муу нинжа минь

Холбоотой мэдээ

Back to top button