Жэнсен Хуанг буцаж “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал болохоор төлөвлөж байна гэжээ
Өнгөрсөн долоо хоногт “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг БНХАУ-д тагнуул хийж байсан гэх Алис Хуанг нэртэй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэрэгт холбогдсон. АНУ-ын хэвлэлүүд мэдээлснээр тус улсын тагнуулын албад Алисыг тагнуулаар ажиллаж байсан хэмээн сэжиглэсэн гэдэгт их ач холбогдол өгч мэдээлж байсан юм. Гэвч АНУ-ын тагнуулын албад Алисыг үнэхээр тагнуул хийж байсан эсэх дээр эргэлзэж байна. Жишээлбэл АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланч мэдэгдэл хийхдээ, энэ хэрэг дээр Хууль зүйн яам, Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Каш Пател нар дүгнэлтэд хүрээгүй гэсэн юм.
Тэгвэл “Financial Times” сонин ням гарагт /2026.11.15/ мэдээлснээр Жэнсен “Nvidia”-гийн гүйцэтгэх захирлаар эргэн ирэхээр төлөвлөж байгаа аж. Түүний холбоотон “Financial Times” сонинд хэлэхдээ, Жэнсен Цахиурын хөндийн нөлөө бүхий захирлуудыг цуглуулж, Цагаан ордоноос дэмжлэг авахаар ажиллаж эхэлсэн гэжээ. Тэр эх сурвалж “Тэргүүлэх судалгааны лабораториос гаднах технологийн салбар дахь бүх хүн Жэнсенд хайртай” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.