Нийгэм мэдээ
Маргааш оюутан цэргийг бүртгэж дуусна

Оюутан цэргийн бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 14-ний баасан гарагт хаагдана.
Сар шинийн баярын амралт таарсан тул бүртгэл хаах хугацааг энэ өдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. Харин дараах шаардлагыг хангасан оюутнууд оюутан цэрэгт бүртгүүлэх боломжтой,
- Монголд үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1-3-р курсэд суралцаж байх
- Голч дүн нь 2.8-аас дээш байх
- Энэ оны зургадугаар сарын 15-наас өмнө 18 насанд хүрсэх байх
- Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх зэрэг.
Бүртгүүлэх хүсэлтийн хариуг гуравдугаар сарын 17-ны дотор шийдвэрлэж, холбогдох и-мейл болон и-Монгол системээр өгөх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Батлан хамгаалах яамны 18001144 утас, “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 дугаараар холбогдон авах боломжтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.