ДЭЛХИЙ

ХУУЛИЙН ХОРИГ: АНУ-д үр зулбуулах эмийн эрэлт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

-АНУ-Д ҮР ЗУЛБУУЛАХ ЭМИЙН ЭРЭЛТ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ-

АНУ-ын 13 муж улс үр хөндөлтийг хуулиар хориглож, 26 муж улс хориглохоор зэхэж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад үр зулбуулах эмийн эрэлт огцом өсөж, нэг хүнд худалдаалах хэмжээг хязгаарлахад хүрчээ. Муж улсууд дуу дуугаа авалцан үр хөндөлтийг хориглосон нь Нэгдсэн улс даяар эмэгтэйчүүд уг эмийг их хэмжээгээр авч нөөцлөхөд хүргэсэн байна.  

Үр хөндөлт нь эмэгтэйчүүдийн хувьд буруутгал, зөвтгөл тэнцүүхэн, эмзэг сэдэв байдаг тул сүүлийн долоо хоногт Нэгдсэн улс даяар үр хөндүүлэх эрхийн төлөө тэмцэл, жагсаал цуглаан буцалж өнгөрлөө. Европ, Латин Америкийн олон улсад мөн сэдвээр олон үйл явц, акцууд өрнөв.

ҮР ХӨНДӨЛТИЙН 45 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НӨХЦӨЛД ЯВАГДДАГ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үр хөндөх үйл явцыг мэргэжлийн эмч стандарт шаардлага хангасан хөхцөлд хийвэл аюулгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мэргэжлийн эмч нар ч  үр хөндөлтийг хүртээмжтэй байлгах нь НҮБ-аас зарласан  “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-д орсон эрүүл мэндийг дэмжих /ТХЗ 3/, жендерийн эрх тэгш байдлыг хангах /ТХЗ 5/-ад чухал нөлөөтэй гэж үздэг байна. .  

Дэлхий дээр жилд 250 сая орчим эмэгтэй жирэмсэлдэг бөгөөд үүний бараг тал нь буюу 121 сая нь хүсээгүй жирэмслэлт байдгийг ДЭМБ судалгаагаар тогтоожээ. Энэ 121 сая жирэмслэлтийн 60 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Үр хөндөлтийн 45 хувь нь шаардлага хангахгүй нөхцөлд явагддаг, гурван үр хөндөлт тутмын нэгийг тусгайлсан мэргэжил эзэмшээгүй хүмүүс хийж байгаа гэсэн сэтгэл эмзэглэмээр баримтыг ДЭМБ судалгаанаас харж болно.

Олон улсын хүний ​​эрхийн байгууллага болох Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр, өнөөдөр дэлхийн 24 улс үр хөндөлтийг хатуу хориглосон, 42 улс эхийн амь насанд аюул учирсан үед, 35 улс эхийн эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн үед зөвшөөрчээ. Үр дүнд нь манай гаригийн нийт эмэгтэйчүүдийн 41 хувь нь үр хөндөлт хийлгэх хүслээ хязгаарлуулсан байдалтай байна.

Хүсээгүй төрөлт нь тухайн эмэгтэй болон төрсөн хүүхдийнх нь ирээдүйг бүрхэгдүүлж, амьдралын чанарыг бууруулдаг нь эргээд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилттой холбогддог.   

АНУ-Д ЮУ БОЛООД БАЙНА ВЭ

АНУ-ын Дээд шүүх “Рой, Уэйдийн” гэж алдаршсан, бараг 50 жил үргэлжилж буй үр хөндүүлэх эрхийн маргааныг өнгөрсөн сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн. Ингэснээр Нэгдсэн улсын муж бүр энэ асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй болсон юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа 13 муж улс үр хөндөлтийг хуулиар хязгаарласан бөгөөд энэ 13 муж улсын  тав нь ямар ч тохиолдолд үр хөндөхийг хатуу хоригложээ.  

АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр Ерөнхийлөгч асан Доналд Трамптай тодорхой хэмжээнд холбоотой гэж АНУ-ын хэвлэлд бичиж байна. Учир нь түүний томилсон гурван шүүгч шийдвэр гаргах үйл явцад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Парист төвтэй “Sciences” улс төрийн судалгааны байгууллагын ажилтан Анна Сидоревич АНУ-д өрнөж буй үйл явцыг ажиглаад “Үр хөндөл нь улс төрийн арга хэрэгсэл болсон” гэж дүгнэжээ.

Уламжлалт үзэлтнүүд үр хөндөлтийг зөвшөөрөх нь гэр бүлийн үнэ цэнийг хадгалахад тустай гэж үздэг бол бүгд найрамдахчууд хатуу хориглохын төлөө байдаг.

2021 онд, БНН олонхийг бүрдүүлж байх үед Техасын Парламент “Зүрхний цохилт” хэмээх нэртэй  үр хөндөлтийг хориглох тухай хууль гаргаж дуулиан тарьсан нь үүний жишээ юм.

Уг хуульд ямар ч тохиолдолд, тэр бүү хэл хүчингийн хэргийн хохирогч болсон байлаа ч хатуу хориглох, мужийн иргэдийг хэн нэгэн үр хөндөж байгааг мэдлсэн бол хууль хяналтын байгууллагад шууд мэдээлэх үүрэг хүлээлгэсэн, үр хөндүүлэхийг хүссэн эмэгтэйд тусалсан, зуучилсан этгээдийг 10 000 ам.доллараар торгох гэх мэт заалт орсон байсан юм.  

Эдүгээ АНУ-ын таван муж үр хөндөлтийг хатуу хориглосон бол найман муж хуулиар хязгаарласан байна. Өөр 26 муж улс энэ асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа юм. Зургадугаар сарын 24-нөөс хойш өрнөсөн үр хөндүүлэх эрхийн төлөө тэмцэл хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн жагсаал дээрх мужуудад өрнөсөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-07 09:11

ene USA odoo zugeer uu?

Зочин
Зочин
2022-07-07 09:29

ugni bol vr hondoltiiin tal deeer iim hatuu huuli dvrem juramtai bol deg doroootei tsegtstei baih ym bish vv ooriinhooo uls deer jisheee awahad

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x