НИЙГЭМ

7 хоногийн өнгөний энергетик буюу хүч чадал, өнгөний үзүүлэх нөлөө

7 хоногийн гараг болгонд өөрийн гэсэн удирдагч од гариг байх ба түүнд тохирсон тогтсон өнгө бас бий.

Та бид гарагууд ямар өнгөтэйг олж мэдсэнээр 7 хоногийнхоо ажил хэргийг эрч хүчээр дүүрэн өнгөрөөх болно.

Ийм төрлийн мэдлэгтэй байх нь Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, орчлон ертөнцийн хэмнэлийг мэдрэхэд тань тус дөхөм болно.

Энэ хорвоо ертөнц дээр бүхий л зүйл өөрийн гэсэн энерги, хэм хэмнэлтэй байдаг билээ. Нэг нь нөгөө рүүгээ уусах зарчмаар өнгө аялгуу нийлэн зохицож оршсоор иржээ.

7 хоногийн гарагуудад тохирох өнгө болон цэцэгсийг амьдрал ахуй, ялангуяа хувцаслалтандаа авч хэрэглэвэл энэ бүх хөг аялгууг жинхэнэ утгаар нь мэдрэх болно.

ДАВАА ГАРАГ— ЦАГААН БОЛОН НИЛ ЯГААН ӨНГӨ

Нөлөөлөх гариг — Сар (Moon)

Цагаан өнгө – бол цэвэр тунгалаг, ариун байдлыг билэгддэг. Мөн эв найрамдал, тайван амгаланг билэгдэнэ.

Ид шидийн ухаанд цагаан өнгө нь амьдралын эрч хүчний гэрэл гэгээ, хурц тод байдлын бэлэг тэмдэг болдог.

Нил ягаан өнгө – бол эрч хүчний билэгдэл улаан өнгө болон тайвшруулах увидастай цэнхэр өнгөний дундаас гарсан өнгө юм. Сэтгэл зүйн ухаанд нил ягаан өнгийг 3зөрчил, сөргөлдөөний нийлэмж3 гэж үздэг тул энэ өдөр хүмүүс уйтгар гунигт илүү их автаж, зөрчил тэмцэлд өртөмтгий болдог аж.

Харин ид шидийн ухаанд нил ягаан өнгө нь орчлон ертөнцийн үүслийн хуулийг ухаж ойлгох суурь, мөн өөрийн гэсэн гүн ухааныг бий болгодог гэж авч үздэг юм. Тиймээс Даваа гарагт янз бүрийн төвөгтэй асуудлуудыг шийдэж зохицуулахад, төлөвлөгөө боловсруулахад сайн. 

Хувцасны тухайд гэвэл хар бараан өнгийн хувцас өмсөхөөс аль болохоор зайлсхийгээрэй. Харин цагаан өнгийн, цайвар саарал юм уу эсхүл мөнгөлөг өнгийн хувцас өмсөөрэй.

Даваа гарагт хэрэглэхэд ээлтэй металл — Мөнгө.

Ээлтэй чулуу — аквамарин, берилл буюу биндэръяа, сувд болон гятгануур (саран чулуутай төстэй чулуу).

МЯГМАР ГАРАГ — УЛААН ӨНГӨ

Нөлөөлөх гариг  — Ангараг (Mars)

Улаан өнгө бол эрч хүчний билэгдэл.  Ажлын амбиц, заримдаа түрэмгий догшин байдлыг илтгэнэ.

Хэдийгээр Ангараг (заримдаа Улаан Нүдэн гариг ч гэж нэрлэх нь бий) — гаригийг Дайн тулааны гариг гэж үздэг тул энэ өдөр зориудаар хэрүүл маргаан өдөөхгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө Мягмар гарагийг хөнгөн өдөр гэж үздэг.  

Мягмар гарагт асуудлыг шийдэх, аян замд гарах, барилга байшин барихад тохиромжтой.

7 хоногийн энэ өдөр улаан, улаан хүрэн эсвэл хар өнгийн хувцас сонгож өмсөхөд сайн. Бусдыг өөрөөсөө холдуулахыг хүсээгүй л бол Мягмар гарагт цэнхэр өнгийн хувцас өмсөхгүй байхыг бодоорой.

Мягмар гарагт хэрэглэхэд ээлтэй металл — Ган, төмөр болон алт. Ээлтэй чулуу — бадмаараг, алмааз, хаш, гематит болон анар.

ЛХАГВА ГАРАГ — ШАР ӨНГӨ

Нөлөөлөх гариг — Буд (Mercury) (захидлын болон худалдаа арилжааны Бурхан)

Шар өнгө – бол оюун санааны өнгө. Оюун ухааны чадварыг идэвхижүүлж, хүрээлэн буй хүмүүстэй харьцахад баяр баяслыг дагуулдаг. 

Уламжлал ёсоор бол Лхагва гараг нь мацаг барих өдөр. Өөрөөр бас “хоосон өдөр” ч гэж нэрлэдэг. 

Түүнчлэн Лхагва гарагт шинээр ажил эхлүүлэх, шинэ газарт нүүх хэрэггүй.  

Харин энэ өдөр эрдэм номд шамдах, бичгийн ажил болон худалдаа наймаа эрхлэхэд сайн.

Мөн энэ өдөр аз жаргалын мөч гэж байх ба тэр үеийг нь “барьж” авч чадвал хүссэн, санасан бүхэн биелдэг гэж үздэг.

Буд гарагт цайвар цэнхэр суурь бүхий өнгийн саарал, цайвар шар, нимбэгний шар болон хул өнгийн хувцас өмсөхөд тохиромжтой.

Лхагва гарагт хэрэглэхэд ээлтэй металл – Алт болон ртуть (улаан мөнгөн ус).

Ээлтэй чулуу — молор (topaz), биндэръяа (beryl) болон маргад (emerald).

ПҮРЭВ ГАРАГ — ЧАС УЛААН ӨНГӨ

Нөлөөлөх гариг — Бархасбадь (Jupiter)

Час улаан өнгө нь галзуу улаан өнгө болон хүйтэн цэнхэр өнгөний нэгдэл байх тул төрөлхийн эрх мэдэл болоод шүүмжлэлт байдлыг билэг тэмдэг байдаг.

Энэ өдөр ажил хэрэгч, бизнесмен хүмүүсийн өдөр. Тиймээс арилжаа наймаа хийхэд ээлтэй. Мөн аян замд гарахад сайн өдөр.

Пүрэв гарагт аль болохоор зөрчил, тэмцлээс хол байхыг хичээгээрэй.

Өдрийн 4 дэх хэсэгт хар хөх, хар ногоон, мөн хөх ягаан өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.

Ээлтэй чулуу – нь маш хүчтэй чулуунууд байдаг: — Индранил (sapphire), номин (лазурит-оюу номин ч гэдэг), гэрэлт чимэд (opal) болон гартаам (agat).
Пүрэв гарагт хэрэглэхэд ээлтэй металл — Цагаан алт (platinum) болон цайр (zink).

БААСАН ГАРАГ — ЦЭНХЭР, ХӨХ ӨНГӨ

Нөлөөлөх гариг — Сугар (Venus)

Цэнхэр өнгийн тон нь харилцан бие биенээ ойлголцон, хорон муу санааг устгаж, хар хүчийг ялан дийлэхийг билэгддэг. Түүнчлэн хөх өнгө үүнд хамаарагдах ба энэ нь — өндөр зөн совин болон гярхай байдлыг өөртөө агуулсан байх ба хөх өнгө нь хий махбодийн аураг хамгаалах маш сайн хамгаалалт болж өгдөгөөрөө онцлог өнгө юм. Мөн хайрын харилцаа холбоо, эвлэрэлийг билэгддэг.

Баасан гарагийг Лхагва гарагийн нэгэн адил “хоосон өдөр” (мацаг барих өдөр) гэж үздэг тул чухал ажил хэргийн уулзалт хийх, аян замд гарахыг цээрлэдэг. Учир нь эхлүүлсэн ажил бүтэлгүйтнэ гэж үздэгтэй холбоотой. Сугар (Венера) гариг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл байдаг тул нь энэ өдөр гадаад төрх, гоо үзэмжиндээ анхаарал хандуулахад сайн: шинэ хувцас хунар худалдаж авах, үс гэзгээ засуулах, гоо сайхны салонаар үйлчлүүлэхэд эерэг сайн.

Хэрэв та хувь заяагаа өөрчлөн, хайр дурлалтайгаа учрахыг хүсч байвал — ягаан, цэнхэр болон улаан өнгийн хувцас өмсөөрэй. Харин таагүй явдалтай учрахгүйн тулд шар өнгийн хувцас бүү өмсөөрэй.

Баасан гарагт хэрэглэхэд ээлтэй металл — Алт (gold), зэс (copper).

Ээлтэй чулуу — Анар (granite), бадмаараг (ruby), шүр (coral) болон цэнхэр молор (blue topaz).

БЯМБА ГАРАГ — НОГООН ӨНГӨ

Нөлөөлөх гариг — Санчир (Saturn)

Ногоон өнгө стресс ядаргаа тайлж, эрүүл мэндийг сайжруулдаг, ялангуяа зүрхний болон хөөрүү (сэтгэл хөдлөл ихтэй) бол ногоон өнгө тохирно.

Ногоон өнгө нь сэтгэл санаг тайвшруулах нөлөөтэй өнгө юм.

Мөн оюун сэтгэхүйн өвөрмөц шинж, дүгнэлт гаргахад сайнаар нөлөөлдөг.

Ид шид, домийн ухаанд ногоон өнгө нь нууцлаг байдал, ганцаардал, өөрөө өөрийгөө танин мэдэхийг билэгддэг.

Энэ өдөр холын аянд гарахад сайн. Мөн эд материалын олз омог олоход сайн нөлөөтэй. Домч нар 7 хоногийн зөвхөн Бямба гарагт орон гэрийнхээ бүх булан тохойг «цэвэрлэх» (арц, хүжээр утах)-ийг зөвлөдөг. Түүнчлэн тэд хөнжил, дэвсгэрийнхээ даавууг зөвхөн Бямба гарагт солихыг зөвлөдөг, энэ нь гэр бүлийн амар тайван, сайн сайхан байдлыг хадгалдаг ажээ.

Харин Бямба гарагт үдэшлэгт явахаар бол гялгар-хар бараан өнгийн хувцас өмсөх нь тохиромжтой. Энэ нь таныг бусдын атаархсан харцнаас хамгаалах болно. Бямба гарагт бүх л бараан өнгийн хувцас өмсөхөд тохиромжтой. Гэхдээ хүрэн бор өнгөнөөс татгалзаарай. Учир нь ийм өнгийн хувцас таныг үзэн ядалтыг төрүүлдэг. Эртнээс нааш хүрэн өнгө цагаачид, дүрвэгсэд болон лам хуврагуудын өнгө гэдсээр ирсэн түүхтэй.

Бямба гарагт хэрэглэхэд ээлтэй металл — хар тугалга (lead).

Ээлтэй чулуу – ньөдрийн эзэн шигээ хар бараан өнгийн чулуунууд зонхилно: — судалт гартаам (onyx), хар гартаам (black agate), гэрэлт чимэд (opal) болон цэнхэр индранил буюу цэнхэp сапфир (blue sapphire).

НЯМ ГАРАГ — УЛБАР ШАР ӨНГӨ

Нөлөөлөх гариг  — Нар (Sun)

Гэрэл гэгээ, амралтын өдөр.

Энэ нь хүмүүний хүрээлэн буй орчинд үзүүлэх идэвхтэй нөлөөлөл, анагаах чадвар, татах увидасыг агуулдаг.

Улбар шар өнгө – нь Нарны өнгийг билэгддэг тул эрүүл энх байхыг ерөөж, орчин тойрондоо амар тайван, энх тунх байдлыг авчирдаг.

Мөн амьдралын эрч хүчний үндсэн генератор буюу үүсгүүр. Сэтгэл гутралыг эмчлэн анагааж, шударга бус зүйлийг эсэргүүцэгч, мөн бүтэлгүйтлийг арилагч хүч болдог.

Ням гарагт ажиллахыг гэм нүгэлд тооцох нь бий. Харин үдийн 12 цагаас өмнө хооллохгүй байхыг зөвлөдөг. Энэ өдөр юм оёж, нэхэхийг цээрлэдэг. Мөн үс тайрах, хумс авахыг цээрлэдэг. Харин Ням гарагт багаль дэлхийтэй харьцахад сайн нөлөөтэй. Энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой.

Нарны өдөр нартай адил өнгийн хувцас өмсөхөд сайн: — шар, улбар шар, цагаан, тод улаан эсвэл улаан хүрэн. Ногоон өнгийн хувцас өмсөхөөс татгалзаарай.

Ням гарагт хэрэглэхэд ээлтэй металл — Алт (gold).

Ээлтэй чулуу  — алмааз эрдэнэ (diamond), бадмаараг (ruby), хув (amber) болон шар молор (yellow topaz).

О.АНАР

(Эх сурвалж: online-zhurnaly.net)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-03 13:43

Nice

Холбоотой мэдээ

Back to top button