Шинэ 007 тодорсон тул тансаг эдлэлийн брэндүүд франчайзад байр суурь олох гэж яарч байна
Даваа гарагт /2026.11.16/ “Amazon MGM Studios” мэдэгдэл хийхдээ шинэ 007-гоор Их Британийн алдарт жүжигчин Роберт Паттисоныг сонгосноо зарласан юм. Жеймс Бонд бол Холливудын түүхэнд хамгийн удаан үргэжилж буй франчайз. 60 гаруй жилийн өмнө эхний анги нь гарснаас хойш тус франчайз долоон тэрбум гаруй ам.долларын ашиг олоод байгаа юм.
Ийм өндөр ашигтай франчайз тул дэлхийн томоохон брэндүүд бараа бүтээгдэхүүнээ байрлуулж, маркетинг хийх сонирхол өндөр байдаг. Ийм учир шинэ Бонд тодорсон тул тансаг эдлэлийн брэндүүд франчай зад бүтээгдэхүүнээ байрлуулах эрх олж авахаар өрсөлдөж эхэлжээ. Паттинсон сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “LVMH” брэндийн элчээр ажиллаж ирсэн. Мөн тэрбээр есдүгээр сард тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч “Jaeger-LeCoultre” брэндийн нүүр царай болжээ. Паттинсоны “Jaeger-LeCoultre”-тэй хийсэн гэрээ 1995 оноос хойших Бонд зүүж ирсэн “Omega” брэндтэй зөрчилдөөн үүсгэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.