Төв цэнгэлдэх хүрээлэнд өвлийн идэш, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарна

"Өвлийн идэш-2026" мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 25-нд зохион байгуулна.
Нийслэлийн хүн амын өвлийн идэшний хэрэгцээнд зориулж эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Өвлийн идэш-2026” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, холбогдох хяналтын байгууллагууд хамтран 2026 оны арваннэгдүгээр сарын 25-29-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Арга хэмжээнд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах юм.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.