НИЙГЭМНийгэм мэдээ

Дөрвөн жил хүлээсэн 121 айлын орон сууц дулаангүйгээс ашиглалтад орж чадсангүй

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчим буюу Яармагийн дөрөвдүгээр хороонд улсын дахин төлөвлөлтийн хүрээнд “Андын Зам Констракшн” компани орон сууц барьж эхэлжээ. Гэвч 2021 оноос орон сууцаа хүлээсэн иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна.

Тус компанийн барьсан “1С” блокийн барилгын ажил 90-95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч дулааны асуудал шийдэгдээгүй, санхүүжилтгүйн улмаас ажил нь зогсжээ. Үүний улмаас 121 захиалагч орон сууцаа хүлээсээр байгаа юм. Иргэд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын хяналтын хорооны удаа дараагийн шийдвэрийг биелүүлж, метр квадратын зөрүү төлөх, хувь зээлтэй айлуудын төлбөрийг цуглуулах зэрэг шаардлагыг хангаснаар барилгын гүйцэтгэл 92 хувьд хүрсэн байна.

Гэвч үлдсэн ажлыг дуусгах санхүүжилт байхгүйгээс барилга ашиглалтад ороогүй хэвээр байна. Иргэдийн хэлж буйгаар дулаанаа шийдвэрлэсэн тохиолдолд дотор заслаа дуусгаад зарим айл шууд нүүх боломжтой аж. Энэ зун өөрсдийн хөрөнгөөр хийсэн засал чимэглэл нь удаан хугацаанд ашиглагдаагүйгээс хуурч унах эрсдэлтэй болжээ.

Тэд “Байр захиалаад дөрвөн жил болж байхад хэзээ орох нь одоо хүртэл тодорхойгүй байна. Компаниас барилгаа дуусгахыг шаардахад "Бид дампуурсан" гэдэг хариу өгдөг. Бид дахин хохирох нөхцөл үүсээд байна” хэмээн бухимдаж байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button