Улс төрийн мэдээ

Иргэд 18 м2 байранд гоншигонохгүй амьдарч байхад, гишүүд өрөөгөө голов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Гишүүдийн бүтээмжид нөлөөтэй нэг чухал асуудал нь ажлын байр. Өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн олон байна. Өөрийн гэсэн ажлын байргүй учраас машин, гэрт нь нэгжлэг, үзлэг хийх нь нээлттэй байгаа. УИХ-ын гишүүн 16 м2 өрөөнд туслахтайгаа хамт суудаг. Гишүүний өрөө юм уу, туслахын өрөө юм уу маш тодорхойгүй. УИХ-ын гишүүнийг дангаар нь жижиг өрөөндөө сууж ажиллах боломжийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга ямар ажил төлөвлөж байна вэ” хэмээсэн.

Үүнд С.Бямбацогт “Төрийн ордондоо Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, УИХ-ын гишүүд, туслах, зөвлөх, Тамгын газрын ажилтнууд, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бүгд сууж байгаа. УИХ 76 гишүүнтэй байхад л өрөө хүрэлцдэггүй байсан. 126 гишүүнтэй болоод бүр ч хүрэлцэхээ больсон. Үнэхээр хүнд болсон. Парламентын ордонтой болох асуудал 20-иод жилийн өмнөөс яригдсан ч төсөв мөнгө, байршлаасаа болоод явдаггүй. Парламентын ордон бариад эхэллээ гэхээр өрөө тасалгаагаа бариад эхэллээ гэх болов уу гээд болгоомжилдог. Иймэрхүү олон шалтгааны улмаас Парламентын ордонтой болох асуудал саатаж ирсэн. Байнгын хорооны тоог нэмье гэхэд хоёр өрөөтэй өрөө олдохоо больсон. Улс орны эдийн засаг сайжирсан үед Парламентын ордон байгуулахаас аргагүй. Тийм учраас ажлын хэсэг гаргаад тооцоо судалгааг хийхэд л анхааръя” хэмээн хариулав.

Ерөөс 18 м2 өрөөндөө туслахтайгаа сууж байгаа нь тэдэнд бэрх асуудал гээд ярьчихлаа. Гэтэл цагаан ордны дэргэдүүр алхан өнгөрч байгаа иргэд 18 м2 байрандаа гэр бүлээрээ амьдрахдаа гоншигнохгүй л байгаа.

Орон сууцны үнэ ч жил ирэх тусам нэмэгдэж байна.

Орон сууцны үнийн индекс 2026 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 3.16 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

Шинэ болон хуучин орон сууцны мкв-ын үнийг байршилтай харьцуулан гаргасан инфографик /сая төгрөг/

Орон сууцны үнэ ийм л байгаа. Сонгогдсон дөрвөн жилдээ иргэдийнхээ амьдрал, амьжиргаанд нэмэр тус болох хууль санаачилж, ажиллах ёстой болохоос өөрийн тав тух, туслахаасаа тусдаа суух талаар яримааргүй л байна, гишүүд ээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нараа
нараа

рэгдэл өвгөн өрөөгөө голж гэнэ хийсэн юм юу байгаан тэрэнд өгөр өвгөн зайл

Зочин
Зочин

Надад гаргалгаа байна эрхэмсэг гишүүдээ та нарт аймаар том үмхий самхай ханхалсан подваль өгчий туслахаа үүдэндээ суулгаад ажлаа хий.Тусгай өрөөнд сууна гэнээ яасан гэж юу гийгүүлсэн гэж ингэж ямбалах гэжаагаан ганцаараа өрөөндөө тухлаад ширээн доороо туслахаа оруулаад...ккк.Энэ Рэгдэл өвгөн төрийн хүн биш байна харин ч энэ хирийн хөгшин төгцөг овоо хэдэн оймс урсан муу үдээр хүүхдүүдээ ингэж болохгүй гээд болох болохгүй зүйлийн ялгаа заагийг хэлээд зөвлөөд явахын оронд огцом тэнэгтээд далийгаад явчлаа.Иймэрхүү насны өвгөчүүл зөнөглөл гэж нэг айхтар юм байна удахгүй эхнэрээ сольчий гэвэл таанууд яахын.Тэнгэр заяат цэцэгнээс дэлбээлсэн их хурлын гишүүд арай л өөр юмаа хүний хорвоогийн хөрсөн дээр буудаггүй шүү сэрээч ухаараач малнуудаа

Ккккк
Ккккк

Барилдахаасаа илүү таахалцана гэж...

Холбоотой мэдээ

Back to top button