Хүүхдүүдээ хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн Линдсэй Клэнсиг гуравдугаар сард дахин шүүнэ

АНУ болон дэлхий дахины анхаарлыг татсан Линдсэй Клэнсигийн шүүх хурал тангарагтны шүүгч нар дуу нэгтэй саналд хүрээгүй тул дахин явагдах болсон. Клэнси хүүхдүүдээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мөн өмгөөлөгч нар нь түүнийг хүүхдүүдээ боомилж хөнөөснийг нь үгүйсгэсэн мэдэгдэл гаргаагүй. Харин түүнийг төрсний дараа психозтой байсан учир хийсэн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэх аргумент дэвшүүлж байсан юм. Клэнсигийн сэтгэл зүйч шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө түүнийг аллага үйлдэх үедээ цочмог психозын шинж тэмдэггүй байсан гэсэн билээ.
Тангарагтны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан нэгэн эмэгтэй шүүх хурал дахин явагдах болсноос хэдхэн хоногийн дотор ярилцлага өгч, энэ шүүх хурал эмэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдлыг дээрдүүлэх боломж гэж хэлж байсан. Мөн өөр нэг эмэгтэй шүүгч ярилцлага өгөхдөө, тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд орох анкетыг бөглөж байхдаа баярлаж, сэтгэл их хөдөлж байсан гэсэн юм. Дээрээс нь өөр нэг эмэгтэй шүүгч санал нэгдэхээс татгалзсан эрэгтэй шүүгчийг “Тэр эрэгтэй Линдсэй гурван хүүхдээ зэрлэгээр хөнөөсөн гэдэг баримтыг ардаа орхиж чадаагүй” гэж хэлсэн байдаг.

Америкчууд болон дэлхий нийтийг гайхшируулсан зүйл нь Клэнсиг дэмжсэн олон зуун эмэгтэй шүүх хурлын танхимын өмнө ягаан хувцсаар жигдэрсэн явдал юм. Мөн түүний дэмжигч нар гараа дээш өргөн зүрхэн хэлбэр гаргасныг нь хүмүүс огт мэдрэмжгүй үйлдэл гэж шүүмжилсэн. Түүнийг дахин шүүх хурал гуравдугаар сард эхлэх төлөвтэй байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.