Шинэ Жеймс Бондтой танилц
Их Британийн жүжигчин Роберт Паттинсон Жеймс Бондын дүрийг бүтээх дараах жүжигчнээр сонгогдсон гэдгийг “Amazon MGM Studios” даваа гарагт /2026.11.16/ зарласан байна. Дэлхийн хамгийн алдартай франчайзуудын нэг болох Жеймс Бонд нь кино ертөнцийн хамгийн хүсэмжит дүрүүдийн нэг билээ. Бонд нь Холливудын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилж буй болон хамгийн их орлого олсон цувралуудын нэг юм.
1962 оноос хойш Жеймс Бондын талаарх 20 гаруй кино гарч, дэлхийн зах зээлээс нийтдээ 7 тэрбум ам.долларын ашиг олоод байгаа. Паттинсоны бүтээх Бондын дүр нь тус франчайзыг “Amazon MGM Studios” худалдаж авснаас хойш гарч буй анхны Бондын кино болно. “Dune” болон “Arrival” киногоороо алдартай, Оскарын шагналд нэр дэвшиж байсан Дени Вильнёв тус франчайзын шинэ ангийг найруулах бол зохиолыг нь Их Британийн зохиолч Стивен Найт бичих аж.
Паттинсоны хувьд 2026 он ихээхэн завгүйгээс гадна өндөр амжилттай өнгөрсөн. Тодруулбал тэрбээр энэ жил нээлтээ хийсэн “The Odyssey”, “The Drama”, “Primetime” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон билээ. Мөн ирэх сард нээлтээ хийх, өндөр хүлээлт үүсгээд буй “Dune: Part Three”-д Паттинсон тоглосон.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.