НИЙГЭМНийгэм мэдээ

"Шахмал түлшний 14 хоногийн хэрэглээг нэг дор өгөхөөр судалж байна"

"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд дэх түлш борлуулах цэгт ажиллажээ. Энэ үеэр иргэдийн зүгээс түлшний хэмжээ, чанарын хувьд гомдол саналгүй ч 7 бус 14 хоногийн хэрэглээгээ нэг дор авах хүсэлт тавьдгийг борлуулагч нар хэлсэн байна. Тиймээс гүйцэтгэх захирал С.Даваасүрэн дотоодын тээвэр болон түлшний хангамжийн тооцоолол хийж, 12 дугаар сараас 14 хоногийн хэрэглээг бөөнд нь өгөхөөр судалж байгаа аж.

"Тавантолгой түлш" ХХК 2026-2027 оны халаалтын улиралд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш болон хагас коксон түлшийг айл өрхүүдэд нийлүүлж буй. Амралтын өдрүүдэд ажиллах үеэр алслагдсан цэгийн айл өрхүүд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхлоо компанийн удирдлагад илэрхийлжээ. Эрчим хүчний нүүрсэн түлш илүү илчлэг өндөртэй, хүйтэн бүсэд тохиромжтой байгаа аж.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button