Нийгмийн

Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд болох үйл явдал

Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.

09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

09:30 цагт: Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуульд болно.

10:00 цагт: “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ын нээлт Хил хамгаалах ерөнхий газрын “Генерал” танхимд болно. 

11:30 цагт: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” архивын баримт, гэрэл зураг, ном бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно. 

-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Орон нутагт:

Архангай аймгийн АРА Арена цогцолборт Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн залуучуудын төлөөлөл оролцсон “Хангайн бүсийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүсийн өдөрлөг” болно. 

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button