ЭДИЙН ЗАСАГ

Өнөөдөр 819,039 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 605,790,897 төгрөгийн үнийн дүн бүхий 819,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хүннү менежмент” ХК (HBZ +14.99%), “Хорин хоёрдугаар бааз” ХК (AHH+14.06%), болон “УБ-БҮК” ХК (BUK+7.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монноос” ХК (MNS-10.81%), “Ариг гал” ХК (EER- 9.22%) болон “Эрдэнэт авто зам” ХК (EAZ- 7.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 101,787 ширхэг нэгж эрх 37,668,717 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, долларын 60 ширхэг үнэт цаасыг 5,880 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.03 хувиар өсөж 39417.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,255,720,412,758 төгрөг боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button