Нийгмийн

"Эрдэнэс Тавантолгой" ХК Хөрөнгийн биржээр дамжуулан 1.3 тэрбумын нүүрс борлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны гуравдугаар улиралын байдлаар нийт 22.6 сая тонн нүүр олборлож, 2.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.

Өнөөдрийн байдлаар тус компани Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ арилжаалж буй бөгөөд 1.3 тэрбум ам.долларын нүүрсийг 34 удаагийн биржийн арилжаагаар борлуулсан байна. Оны төгсгөл гэхэд үндсэндээ зорилтот арилжааны дүндээ хүрнэ гэсэн тооцоотой байгааг албаныхан онцолжээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэг бөгөөд нээлттэй хувьцаа болгох асуудлыг Засгийн газраас хөндсөн билээ. Энэ хүрээнд иргэдийн эзэмшиж буй 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нээлттэй болж, улс төрийн нөлөөллөөс ангид байна хэмээж буй.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button