УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүрэн баавгайн унтуулгын буу болоод бусад зардалд 1 тэрбум 88 саяыг зарцуулна

2026 оны 09-р сарын 23-ны Засгийн газрын хуралдааны ээлжит шийдвэрээр өвөлжилтийн асуудалтай холбогдуулан Багануурын уурхайн хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн сайжруулсан түлш бэлтгэх компанийг 483 тэрбум төгрөгөөр байгуулахаар болсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Уг сайжруулсан түлш бэлтгэх компани байгуулах төслийг "Эрдэнэс Монгол" ХХК буюу "Чингис хаан баялгийн нэгдэл сан" болон НЗДТГ хариуцахаар болжээ.

Энэ үйлдвэр нь Улаанбаатар хотын өвлийн ачааллын үеийн утааг бууруулах зорилготой бөгөөд энэ намартаа гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтаа хийж чадвал 2028 оны эхний хагастаа багтаж нийлүүлэлтэнд гаргахаар төлөвлөж буй аж. Одоогийн байдлаар гүйцэтгэх сонгон шалгаруулалтын ажиллагаанд нийт 9 компани хүсэлтээ өгсөн гэнэ. Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарт 400 гаруй ажлын байр бий болж, 600 мянган тонн нүүрс нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр баригдах юм байна.

Ц.Сандаг-Очирын танилцуулснаар Засгийн газрын хуралдааны хоёр дах мэдэгдэл нь хүрэн баавгайн тоо толгой олширсонтой холбогдсон асуудал байлаа.

Засгийн газрын шийдвэрээр Монгол улсад сүүлийн саруудад хүрэн баавгай олшрон гарч ирж буй асуудлын хүрээнд унтуулгын буу болоод цацлага худалдан авахад болон орон нутгийн байгаль орчны газрын байцаагч нарт шаардагдах тоног төхөөрөмж болон шатахууны зардалд 1 тэрбум 88 саяыг улсын төсвөөс гаргуулахаар болжээ.

Сүүлийн саруудад орон нутгийн хэмжээнд нийт 12 аймагт хөвчийн хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 1980-аад онд хүрэн баавгайн тооллогыг явуулахад 500 гаруй тоо толгой бүртгэдсэн байснаас хойш Монгол улс нэг ч тооллого хийгээгүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button